Thursday, January 13, 2011

Монголын топ ажил мэргэжлүүд


Монголд ямар ажлын байр цалин сайтай вэ? Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд хамгийн гол шалгуур нь энэ байдаг. Харин ажил олгогчдын хувьд мэргэжилтэй боловсон, шаардлагатай ажлын байран дээр нь таарч тохирох хүн нүдний гэм байх тохиолдол бишгүй. Үүнийг бид эрэлт гэж нэрлэлээ. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх явдал түг түмэн шалтгаантай. Нийтэд нь ажлын нөхцөлд багтаав. Гол гэж үзсэн эдгээр гурван үзүүлэлтийг шалгуур болгоод өнөөдөр манай улсад хамгийн топд тооцогдож буй 10 ажлын байрыг нэрлэж байна.

Monday, January 10, 2011

МакДональдсын амжилтын нууц

Дэлхий нийтийг байлдан дагуулсан стратеги боловсруулж, түүнийгээ гайхамшигтай амжилттай зохион байгуулж болохын сонгодог жишээ бол яах аргагүй МакДональдс. Энгийн нэгэн шарсан зайдсыг талхан завсар хавчуулаад, шарсан төмстэй зарахыг хэн ч хийж чадна. Тэр тусмаа МакДональдсын санааг хулгайлаад бизнес хийчихвэл бүр амархан. Гэтэл өнөөг хүртэл олон жилийн туршид Мак зах зээлээ хамгаалж чадаад зогсохгүй түргэн хоолны үйлчилгээний бизнесийг дэлхий даяар лавшруулан атгасаар байна.

Тэдний нууц юундаа байна вэ?

Гурван гал худалдааны төвийн захирал Г.Лхагвасүрэн

13 настайгаасаа өвөөтэйгээ хамтарч наймаа хийж байсан энэ залуу зөвхөн гутал зарсаар ГУРВАН ГАЛ худалдааны төвийг босгож чаджээ. Үзэсгэлэн чимэглэл буюу бидний нэрлэж заншсанаар "Выставка"-гийн баруун этгээдэд ихэмсэгээр дүнхийх "Гурван гал худалдааны төв. Уг нь байдаг л нэг байшин.
Хэргийн учир долоон давхар уг худалдааны төвийн барилгыг 19 настайгаасаа эхлэн өдий хүртэл зөвхөн нэг л фирмийн гутал зарсан залуу босгосонд байгаа юм. Тэр Гутал"-аар зөвхөн "Гурван гал" худалдааны төвийг босгосон бус хоёр ч дэлгүүр худалдан авч ар гэр, ах дүүсийнхээ амьдралыг бүрэн шийдэж чадсан билээ. Уг гутлын нэр нь "Nord (норд).


Calvin Klein

1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам.доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллуулж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй.
1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй. 1969онд ноён Клайны зураг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж, 1971 он гэхэд түүний эмэгтэй хувцасны цуглуулгад спорт хувцас, классик хүрэм, дотуур хувцас зэрэг нэмэгджээ. 1973 онд Клайн 74 хэсэг бүхий эмэгтэйчүүдийн цуглуулгаараа анх удаа Коти шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг 3 жил дараалан хүртсэн байна. 1977 он гэхэд түүний бизнесийн эргэлтийн хөрөнгө нь 30 сая ам.долларт хүрч, ороолт, гутал, бүс, сөд ба нарны шил гэх мэт зүйлсийг хийх лицензийг олж авчээ.

Тухайн үед Клайн, Шварц хоёр тус тусдаа 4сая ам.доллар олж байв. Гоо сайхны бүтээгдэхүүн, жинс, эрэгтэй хувцас үйлдвэрлэх лиценз авснаар Келвин Клайны жилийн гаргах хөрөнгө нь 100сая ам.долларт хүрчээ. 1978 онд Келвин Клайн нь өөрсдийн жинсэн өмднөөс 200,000 ширхэгийг эхний долоо хоногтоо зарж чаджээ. 1981 онд Фортун сэтгүүл ноён Клайны жилийн орлогыг 8,5 сая ам.доллар хэмээн барагцаалжээ. 1970 оны дунд үед Клайн өмдний арын халаасан дээр өөрийн нэрийг урласан джинсний шинэ загвар гаргажээ.

Джинсний тэрхүү шинэ загвараа маш хүчтэй сурталчилсан бөгөөд рекламанд нь арван таван настай Брүүки Шилдс хүү тоглосноор алдарын оргилд хүрчээ. 1980-аад онд тэдний ашиг орлого байнгын өсч байсан бөгөөд 1974 онд 24,000 ам долларын ашиг өгдөг байсан лицензийн програм нь арван жилийн дараа 7,3 сая ам.долларын ашиг өгдөг болтлоо өсжээ. Тэр жилдээ нийт орлого нь 600 сая ам.долларт хүрсэн байна.

АНУ болон өөр зургаан улсад нийт 12,000 дэлгүүрээр бараагаа борлуулж байсан ба түүний жилийн ашиг орлого нь 12 сая ам.доллараас хол давжээ. Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.

эх сурвалж: http://west.mn

А.Эйнштэйнээс сурах гайхамшигт 10 хичээл

Саяхан Google Reader-р тэнэж яваад нэг ийм зүйл уншсан юм. Үүнийг орчуулаад тавьчихлаа. Эйнштэйн шинжлэх ухааны хүн болохоор зарим нэг афоризм нь мань мэтийн сонирхдог яруу найраглаг дүрмүүдээс тэс өөр байх юм.


1. Сониуч зандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй дээ. Би зөвхөн туйлын сониуч зантай л хүн.” Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц юм шүү дээ.


Маркетингийн 4С


Сүүлийн жилүүдэд маркетингийн ухаанд гарч буй өөрчлөлтүүд таны сонирхолыг татах байх. Бүх зүйлийн хөгжил өндөр технологи даган хувьсан өөрчлөгдөж байгаатай адил маркетинг ч мөн шинэ шилдэг технологийг даган өөрчлөгдсөөр байна. Хамгийн том эргэлт гаргаж байгаа зүйл бол цахим (интернэт) орчин. Эдгээр өөрчлөлтөд хэн хамгийн хурдан дасч хэн хамгийн хурднаар мэдэрч байгаа маркетерүүд л бизнесээ амжилтын зүгт хөтөлсөөр. Маркетингийн ухаанд 4Р хэмээх бараа бүтээгдэхүүнийг амжилттай бүтээх, оновчтой үнийн бодлого тогтоох, шилдэг урамшуулал, худалдааны байршлын стратеги боловсруулдаг аргууд нэгэнт хоцрогдсон зүйл болжээ. Шинэ зуун, шинэ хөгжил, шинэ хэрэглэгч. Энэ бүхэнтэй нэгэн адил таньд маркетингийн шинэ дэвшил болох маркетингийн 4С-г танилцуулья. Маркетингийн 4С нь бизнесийн амжилтанд хүргэх хамгийн тэргүүн стратеги болон тактик юм. Маркетингийн 4С-д Content буюу Агуулга, Context буюу нөхцөл байдал, Connection буюу харилцаа , Community буюу нэгдмэл байдал юм. Маркетингийн 4С-г тус бүрт нь: