13 настайгаасаа өвөөтэйгээ хамтарч наймаа хийж байсан энэ залуу зөвхөн гутал зарсаар ГУРВАН ГАЛ худалдааны төвийг босгож чаджээ. Үзэсгэлэн чимэглэл буюу бидний нэрлэж заншсанаар "Выставка"-гийн баруун этгээдэд ихэмсэгээр дүнхийх "Гурван гал худалдааны төв. Уг нь байдаг л нэг байшин.
Хэргийн учир долоон давхар уг худалдааны төвийн барилгыг 19 настайгаасаа эхлэн өдий хүртэл зөвхөн нэг л фирмийн гутал зарсан залуу босгосонд байгаа юм. Тэр Гутал"-аар зөвхөн "Гурван гал" худалдааны төвийг босгосон бус хоёр ч дэлгүүр худалдан авч ар гэр, ах дүүсийнхээ амьдралыг бүрэн шийдэж чадсан билээ. Уг гутлын нэр нь "Nord (норд).
Польшийн Слюбцек хотод байх цэвэр арьсаар эрэгтэй хүний гутал үйлдвэрлэдэгкомпанийгугнийтлэлийн гол баатар Т.Лхагвасүрэн огт санамсаргүйгээр олж очсон гэдэг. Лхагваа 19-хөн настайдаа уг гутлыг монголчуудад танилцуулж, бас хэрэглээ нь болгоод зогссонгүй хоёр хөршийг хүртэл "уруу" татаж чадсан юм билээ. Зам зууртаа оросуудад зарсаар танилцуулсан бол сайн чәнарын "Nord хэмээх арьсан гутал Монголд борлуулалт сайтайг мэдэрсэн нанхиад наймаачид хуулбарлан дууриалгаж Эрээн, "Нарантуул"-ын лангууг дүүргэж орхисон. "Nord-ыг 19 настай монгол залуугаас мэдсэн оросууд өдгөө нэг дор л 100 мянгыг ачаад явахад нь Лхагваа гайхаж суудаг гэдэг. Харамсалтай нь түүнийг ойр дотныхноос нь өөр хэн ч танихгүй.
Ердөө л борви бохисхийх завгүй ажилладаг, нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулсан, удаж удаж ганц үг унагах даруухан шар залуу бий. Үүх түүх, өвөг дээдсийнх нь тухай сонирхоход тэр бизнесмэн болсон нь ер гайхах зүйл биш аж. 1980-аад оны сүүлээр хааяа хааяахан оросуудтай панз үсэргэх өвөөдөө хэлмэрчийн ажил хийж өгсөнөөр ашгийн 10 хувь цохьчихдог хэрсүү хүүхэд байсан юм билээ. Юмханаар юм хийж, нэгийгээ хоёр, нимгэнээ зузаан болгож сурсан өвөө нь социализмын үед л "Волга" хөлөглөж байсан хур баячуудын нэг байлаа.
Чухам л энэ хүний "школ"-оор хүмүүжсэн болохоор түүний өдий зэрэгтэй явааг гайхах хэрэггүй болчихож байгаа юм. Өвөө нь түүнийг наймаанд сургасан бол Лхагваа аав, ээж хоёроо "уруу" татсан байдаг. Лхагваагийн аав Манлай уяач Ц.Онгуугийн төрсөн ах гээд бодохоор морьдын төвөргөөн, хүүхдийн гийнгоотой ойрхон нь ойлгомжтой. Дээхэн үед сая ширхэг зүү зараад саятан болсон хүн байдаг ч гэх шиг онигоо яриа сонсогддог байсан. Тэгвэл зөвхөн гутал зарсаар ийм амжилтад хүрсэн туйлбартай зан, өөртөө дэндүү үнэнч залуугийн тухай вэбдээ оруулах нь "ТОП" гэсэн шалгуурт бүрнээ нийцэх биз.
Түүнд алт, зэс, нүүрсний уурхай, архи пивоны үйлдвэр, томоохон компаниудын хувьцааны аль нь ч байхгүй. Тэр зөвхөн дээшээ харсан амтай гутал л зардаг хүн. "Морины хишиг", "Гурван гал" трэйд компаниудыг үүсгэн байгуулагч Лхагвасүрэн 1973 оны 04-р сарын 04-нд Улаанбаатар хотод Ганхуягийн ганц хүү болон мэндэлжээ. (Дээрээ эгчтэй, доороо охин дүүтэй учраас ганц хүү гэсэн юм.) Аав нь насаараа МУИС, ТИС-д багшилсан эрдмийн хүн бол ээж нь эдийн засагч. Түүнийг мэдээ орохын гэр нь оюутны байранд байдаг байлаа. Оюутнуудын дунд балчир нас нь өнгөрч, хоёрдугәар ангид орох жил гэр нь шинэ байранд орсоноор үеийнхээ хүүхдүүдтэй үймэх болсон гэнэ. Цаг наргүй улсын ажил хийх аав, ээж хоёр нь завгүй учраас Лхагваа нагац өвөөгийнхөө гэрт цагийи ихэнхийг өнгөрүүлсэн байдаг. Өвөө нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат Дэндэвийн Базаргарьд хэмээх нямбай чамбайгаараа алдартай өвгөн байжээ.
Насаараа худалдааны байгууллагад ажилласан өвөө нь амьдралын гүйлгээ ухаантай нэгэн байсан бөгөөд социализмын бүх нийтээр "явган таваргах" тавилантай нийгэмд цэнхэр өнгийн Газ-21" машин хөлөглөн наймаа панз үсэргэж явдаг байж. Орос цэргийн ангиудаар явж наймаа хийхдээ 23-р сургуульд сурдаг зээ хүү Лхагваагаа орчуулагчаар авч явна. Мэдээж хэрэг зээгээ урамшуулан ашгийн тодорхой хувийг "унжилгүй" төлнө. Ер нь түүнд амьдралын ухаан заасан багш бол өвөө нь гэж хэлж болно. Машин барихаас эхлээд амьдралын аахар шаахар зүйлс, арвилан хэмнэх, нэгийг хоёр болгох гээд Харвардын бизнесийн сургуулийн докторуудаас ч илүү ур ухааныг заасан байдаг.
Лхагваа өнөөдөр өвөөгийнхөө "Олсоноо юм болгох хэрэгтэй" гэдэг үгийг хэлэх дуртай нь "багш, шавь" хоёрын сурлагын чанарыг тодотгох шиг санагддаг. Наяад оны сүүлч, ерэн оны эхээр Лхагваа зах гарах болов. Тэр аавтайгаа хамт зах гаран савхин хүрэм, гутал, хувцас наймаачдаас авч зараад 50, 100 төгрөг унагаачихна. Ямартаа ч аав нь 1990 онд ёндон генералын хөлөглөж байсан хар өнгийн "Газ-24" машиныг худалдаж авахад Лхагваагийн нэмэр орсон л байх. Г.Лхагвасүрэн 1991 онд 10-р ангиа төгслөө. Гэрээс гарч дэггүйтээд байдаггүй хэрнээ тэр сурлагаар гоц гойд байсангүй. Ээж нь Гэдэс цатгалан яваг" гэж бодсон уу аавынхаа "дэмжлэг"-тэйгээр ТИС-ийн Нийтийн хоолны технологичийн ангид оров. Нийгмийн байгуулал солигдож, чөлөөт зах зээлд дөнгөж орох үеэр залуусаас дутахгүй бизнес эрхэлж байсан өвөө нь бурхан болжээ. Лхагваа оюутан болсон жилээсээ л ангиинхаа охинд сэтгэлд алдарч хөөцөлдсөөр өрх толгойлох үүргийг орь залуугаараа хүлээх нь тэр. Оюутан хархүүд гэр бүлээ авч явах үүрэг оногджээ. Тэр өмд, цамц төдийхөн оёж зардаг байсан нь импортын гоё гоё хувцаснуудад цохигдоод зарагдахаа болив.
Ээжийнх нь дүү Польшид эмчээр ажиллаж байсан болохоор яваад үзэхээр шийдэв. Түүнд гавьтай ч мөнгө байсангүй. Бащаагаар 300-аад долларт гавар, алтан бегж, суудлын нэхий бүрээс гээд жижигсажиг бараа аваад л вагонд суулаа. Авч очсон барааг нь нагац ах нь найзуудтайгаа зарж өгсөнөөр бас чиг овоо хэдэн ногоонтой болов. Эргээд ямар бараа авч явахаа шийдэж ядан байтал ахынх нь польш найз гутлын үйлдвэрт ажилладгийг сонсоод гутал авч явъя гэсэн бодол төрсөн аж.
Тэр үеэр Монголд гутал ховор, хүмүүс бараг л хөл нүцгэн гүйхээ шахаж байсан цаг. Ингээд уг үйлдвэрээс 35 гутал нэг бүрийг нь 20 долларт бодож авсан нь Монголд ирээд дөрөв нугарах нь тэр. Хэдхэн хоногийн дотор гутал нь зарагдсаи учраас дахиад явах урам оржээ.
Польшоос гутал әвахдаа туршлага дутсанаа зарахдаа л ойлгосон гэдэг. Монголчуудын хөлний хэмжээ болон хэдэн размер эрэлт ихтэй байдгийг зах дээрээс сайтар ойлгож мэдлээ. Эргээд явахдаа Эрээнээс бараа дарж, зам зуур зарсаар очих төлөвлөгөө зохиосон нь амжилттай болов. Эрээний бараа ерөнхийдөө Орост л зам зуур тааралдах өртөөнүүд дээр зарагдаад дуусчээ. Бас нэгэн давуу тал нь бараагаа транзитаар бичүүлчихдэг учраас Оросын гаалийнхан зовоохгүй. Хоердахь удаагаа очихдоо тэр "Криспут"-ыг биш өөр чанартай бас чамин гутал хайхаар шийджээ. Нагац ахтайгаа Вәршавыг самнаад санаанд таарах юм олоогүй бегөөд баруун хил орчмын Слюбцек хотод "Nord" гэдэг үйлдвэр байдгийг олж мэдлээ. Польшийн арай гайгүй хүмуүс нь "Nord-ыг өмсдөг болж таарав. Туүгээр ч үл барам Баруун Европын зах зээл дээр эрэлттэйг нь олж сонслоо. Ингээд л Варшавт байдаг "Nord-ын худалдааны төвөөс гутлаа авах болжээ. Хааяа нэг Москвад буугаад зарчихдаг байсан нь "Nord-ыг Орост танил болгосон түүхтэй. Нэгэн орос эр түүнээс "Nord-ын тухай асуухад нь нууж хаалгүй л яриад өгчихсөн гэдэг.
Дашрамд сонирхуулахад, өдгөө оросууд "Nord"'-оос нэг удаадаа л 100 мянгаас дээш тоогоор ачихыг хараад инээд нь хүрдэг гэсэн. Мянган доллар барьж үзэх юмсан гэж бодож байсан залуугийн ашиг, орлого геометр прогрессоор өсч, Монголоос нисч очоод контейнерээр ачуулдаг болжээ.
Бүтэн контейнер гутал Монголд борлохгүй нь тодорхой учраас хүнсний бараа зэрэгцүүлэн импортлож чингэлгээ дүүргэх санаа төрөв. Лхагваа 1997 он хүртэл зах дээр зогсож гутлаа зарсан байдаг. Он цаг улирахын хэрээр бодол санаа нь ч тэлж, бие даасан аж ахуйн нэгжтэй болох шаардлага урган гарчээ. Аав, ээж, эхнэр, ах, дүүстэйгээ нийлээд компанидаа нэр өгөхөөр ярилцаж суутал Лхагваагийн гурван настай охин яагаад ч юм "Морины хишиг" гэж хэлсэн гэдэг. Чухам яагаад энэ нэрийг хэлсэнээ охин нь одоог хүртэл тайлбарлаж чадаагүй. Ингэж 1996 онд "Морины хишиг" компани байгуулагдлаа. Монголын зах зээлд Хятадын хямд гутал их хэмжээгээр орж ирсэнээр борлуулалт эрс буурчээ. Цэвэр арьсан гутал зах дээр зарах нь үнэмшил төрүүлэхээ ч болив.
Энэ нь дэлгүүр нээх хэрэгтэй гэсэн дохио болохыг тэр сайн ойлгож байлаа. Лхагваа "Хамгийн гол нь ашигтай байрлал чухал" гэсэн үл хөдлөх хөрөнгийн алтан зарчмыг өөрийн ой ухаанаараа ойлгож байсан учраас 3,4-р хорооллын дэлгүүрүүдийн дуудлага худалдаанд оролцохоор шийджээ. Ингээд "Шарга" дэлгүүрийн дуудлага худалдаанд оролцсон боловч мөнгөө төлж чадалгүй дэнчингийн дөрвөн сая гаруй төгрөгөө улсын орлогод хураалгаад хохирч хоцров. Удалгуй мөнөөх дэлгүүрийг нь ахиад л дуудлага худалдаанд оруулахад оролцсоноор 52 сая 900 мянгаар үнэ цохиж авлаа.
Ингэснээр өөрийн нэрийн барааны дэлгүүртэй болж илуү талбайдаа лангуу түрээслүүлэх болжээ. Хятадын хямд гутал хахсан ч "Nord борлосоор... Ер нь монголчууд тансаг хэрэглээтэй хүмүүс гэж ярьдаг нь ортой байх. Лхагваа Монголын зах зээл дээр ямар барәа эрэлттэй, ямар нь хомсдолтой байгааг судалж явдаг учраас 1998 оноос Польшийн "Топ-2000" гэдэг хичээлийн дэвтэрийг намрын цагт оруулж ирэх болжээ. Мөн "Nord гутлаа Варшавын бөөний төвөөс авахәа ч болив. "Морины хишиг" компани 1997 онд "Nord-ын удирдлагуудтай уулзаж Монгол дахь албан ёсны дистрибьютерийнх нь эрхийг авлаа.
"Nord сайн чанарын арьсаар дан эрэгтэй гутал хийдэг. Одоо л эмэгтэй гутал үйлдвэрлэж эхлэж байгаа аж. Дистрибьютер боллоо гээд польшууд бараагаа зээлээр өгч хөнгөлөлт үзүүлдэггүй байна. Оросууд л гэхэд нэг удаад 100 мянган хос гутал авдаг учраас жилдээ 10 хэдэн мянган тоотой борлодог Монголд ийм хөнгөлөлт олгосонгүй. Түүний хувьд гутал өдгөө хобби нь болон хувирчээ. Сүүлийн үед өөр фирмүүдийн эрэгтэй, эмэгтэй гутлуудыг импортлох болсон байна.
1999 онд "1000 нэрийн бараа"-ы нэг хэсгийг 280 сая төгрөгөөр худалдаж аван "Nord"', "10 мянган нэрийн бараа" нэртэй болгож, удалгүй давхар нэмж өргөтгөснөөр лангуугаа түрээслүүлэн ашиг, орлогоо өндөрсгөж чадлаа. Уг дэлгүүрт 60 гаруй лангуу сарын 400 мянгаас сая төгрөгний түрээстэй байдаг гээд бодохоор ашиг нь овоо сонсогдохвий. Монголчууд "Nord-ыг өмсөх болсоноор хятадууд хуурамчаар хийх нь ихэсч "Нарантуул" зах дээр хахсан билээ. Пхагваа энэ тухайд "Бид оригийг нь Польшоос авч ирээд зөвхөн өөрийн нэрийн барааны дэлгүүрүүдээр борлуулж байгаа. Зах дээрх нь хуурамч" гэж хэлсэн билээ. Эхэн үедээ ажигладаггүй байсан болохоос бус өрөөсөн гутал лангуунаас их алга болдог байж. Энэ нь захын наймаачид урд аваачиж хийлгэхээр өгдөг байснаас болсоныг хожим л ойлгожээ.
Зөвхөн хороололд дэлгүүртэй учраас хотын төвд борлуулалтгүй байгаа нь алдаа болохыг олж харсанаар "Үзэсгэлэн"-д лангуу түрээслэх гэтэл өндөр үнэ, давхар түрээс, дахин хуваарилалт гээд нэг л явцгүй санагдав. "Харин "Выставка"-гийн дэргэдэх "ТҮЦ"-үүд байгаа газар дээр дэлгүүр босговол ч гэсэн санаа төржээ. Түүнд нэг том чухаг зан байдаг. Нэг л хийнэ гэвэл заавал гүйцээж байж сәнаа нь амардаг зоримог зан юм. Газар авах зөвшөөрлөө хөөцөлдөж эхлээд л "Барах ажил биш" гэдгийг ухаарчээ.
Аз болоход хадам нь уйгагүй хөөцөлдөж, өөрөө ч бас бус "хөөцөлдлөгөө" хийсний үр дүнд 2001 онд газрын зөвшөөрлөө арайхийн авч чадлаа. Дав нь "Заавал монгол барилгачдәар бариул. Хятадууд гараад явчихвал дараа нь иймээ тиймээ юм боллоо гэхэд нэмэргүй" гэснээр "Зос трэйд" компаниар зургийг нь хийлгэж, бариулсан боловч хангалттай хөлс авсан хэрнээ жилийн хугацаанд ердөө суурийг нь л дөнгөн данган хийсэн болохоор арга буюу "Зун шин" гэдэг Хятадын компаниар босгуулжээ. Гутал зарсан мөнгө, дэлгүүр лангууны түрээсийн орлого дээр нэмж банкнәас 750 сая төгрөгийн зээл авсанаар 2006 онд барилгаа 1.6 тэрбум төгрөгөөр босгож дуусгав. Ингэснээр Турван гал" төвдөө офис, дэлгүүрийн лангуу түрээслуүлжээ. Өдгөө банкны зээлээ төлөөд дуусчихсан аж.
Г.Лхагвасүрэн ганцхан гутал зараад өөр төрлийн бизнес эрхэлдэггүй нь сонин. Үүнийгээ мань эр "Юм юм руу үсчээд юүхэв" гэж тайлбарлана лээ. Гэхдээ хувийн эмнэлэгтэй болох санаатаи гэдгээ ам алдсан бөгөөд газар ухаж, архи пиво нэрэхгүй гэнэ. Аав нь Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат бөгөөд Манлай уяач Ц.Онгуугийн төрсен ах учраас бас л морины өвчтэй нэгэн. Авга ах Ц.Онгуу нь түүнд "Босоо төрсөн унага" гээд хязаалан үрээ өгсөн нь тэр жилдээ л улсад түрүүлж, Лхагвааг морины хорхойтой болгосон аж. Г.Лхагвасүрэн "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэжхэлэхдуртай.
Өөрийнхөө амжилтыг ах, дүүсээрээ амь нэгтэй зүтгэсний хүч гэж ярьдаг. Түүнийг хэт даруу болохоор "Номхон тэмээ ноолоход амар" гэгчээр хандах нь бий. Харамсалтай нь тэр бусдын дор орох, нэн ялангуяа бусдад дээрэлхүүлэх тун дургүй. Ер нь шазруун талдаа бөгөөд эгдүү нь хөдөлбөл хэнбугайтай ч нударга зөрүүлж орхино. Тэр дээшээ харсан амтай гутал зэрдагтаа билэгшээж явдаг нэгэн. Түүний хөрөнгө мөнгө зарим хүнийх шиг толгой эргэм их биш ч санаж сэдсэндээ үнэнч туйлбартай явдагзан нь залууст сургамжтай учраас шилдэг, авъяаслаг хэмээн тооцож вэбдээ багтаасан билээ. Өвөө нь түүнд хязгааргүй баялаг үлдээж чадсан нь бүр ч гайхалтай.

Эх сурвалж: Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц
No comments:
Post a Comment