Олон улсын маркетинг

Дэлхийн улс орнуудын цалингийн доод хэмжээ


Хамгийн үнэтэй капитал бол хүн гэж ярьдаг. Тэгвэл хүний хөдөлмөрийг улс орнууд яаж үнэлж байна вэ? Монгол улсад цалингийн доод хэмжээ сард 108,000 төгрөг байна. Сард дунджаар 22 ажлын өдөртэй бөгөөд өдөрт 8 цаг ажилладаг гэж ерөнхийлж тооцвол Монголчууд сард 176 цаг ажилладаг бөгөөд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 613 төгрөг болно. Үүнийг ам.доллараар илэрхийлбэл цагт 45 цент буюу сарын хөлс ойролцоогоор 80 ам.доллар гэсэн үг юм. Дэлхийн зарим улс орнуудад цалингийн доод хэмжээ ямар байгааг ам.долларын ханшаар сонирхъё.


АНУ: Холбооны хуулиар цалингийн доод хэмжээг цагийн 7.25 ам.доллар гэж тогтоосон.
Канад: Муж тус бүр нь хоорондоо ялгаатай. Цагийн хөлс дунджаар 8-10 ам.доллар.
Германд: Албан ёсоор тогтоосон, мөрддөг цалингийн доод хэмжээ гэж байхгүй.
Австри: Албан ёсоор тогтоосон цалингийн доод хэмжээ байхгүй. Гэхдээ цалингийн доод хэмжээ сарын 1,200-1,450 ам.доллар гэсэн албан бус жишиг бий.
Грек: Сарын хөдөлмөрийн доод хөлс ам.долларт хөрвүүлснээр 842.2 ам.доллар
Кипр: Сарын 920 ам.доллар
Испани: Сарын хөдөлмөрийн хөлс 633 евро буюу ойролцоогоор 784 ам.доллар
Ирланд: Цагт 8.65 евро. Ойролцоогоор 10.7 ам.доллар
Франц: Цагт 8.82 евро буюу ойролцоогоор 10 ам.доллар
Их Британи: 21-ээс дээш настай бол цагийн 5.80 паунд буюу 8.73 ам.доллар
Чех: Сард 8,000 чех крон буюу ойролцоогоор 385 ам.долларТурк: сард 638 лира. Ойролцоогоор 405 ам.доллар
Хятад: Шанхай хотын цалингийн доод хэмжээг Хятаддаа хамгийн өндөр доод хэмжээ гэдэг бөгөөд 2010 оны байдлаар Шанхай хотын цалингийн доод хэмжээ сард 1,000 юань буюу 147 ам.доллар байна.
Орос: Сарын цалингийн доод хэмжээ 4,330 рубль. Ойролцоогоор 140 ам.доллар
Япон: Цагт 618-739 иен. Ойролцоогоор 6.91-8.2 ам.доллар
Хонг Конг: Сард 3,850 Хонг Конг доллар. Ойролцоогоор 494 ам.доллар
Өмнөд Солонгос:Цагт 4,110 вон. Ойролцоогоор 3.42 ам.доллар
Австрали: Долоо хоногийн доод хөлс 570 австрали доллар. Энэ нь өдрийн 100 ам.доллар гэсэн үг

Дэлхийн улс орнуудын онцлог
                                                   Эх сурвалж: http://www.medeelel.mn
Төв азийн улсуудын онцлог
  • Далайд гарцгүй.
  • Зарим улс оронд аж үйлдвэр хөгжөөгүй.
  • Дэлхийн том улс гүрэнтэй хиллэдэг.
  • Зарим улсад үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй.
  • Ажиллах хүч бага.
  • Амьдралын чадавхи муу.
  • Ихэнх улсын хувьд тээвэр жуулчлал хөгжөөгүй.
Ази тивийн онцлог.
  • Дэлхийн нийт хүн амын 3/1% суурьшсан.
  • Дэлхийн 3 том шашны хоёр нь байдаг.
  • Ажиллах хүч хямд.
  • Цаг агаарын бүх хэв шинж бүхий газар нутагтай.
  • Дэлхийн эртний үүсэл гарал бүхий улс орнуудтай.
  • Нийгмийн тогтолцоо янз бүр.
Европ тивийн онцлог.
  • Наслалт уртсаж, төрөлт багассан.
  • Ихэнх улсын нутаг дэвсгэрийн хэмжээ бага.
  • Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар, эдийн засгийн бүтээмж өндөр
  • Гэрээ хэлэлцээр байгуулахдаа гол асудалдаа шууд ордог..
Америк тивийн онцлог.
  • нутаг дэвсгэр томтой.
  • Байгалийн баялаг ихтэй.
  • Англи болон испани хэлтний ертөнц.

Шашны нөлөөгөөр үндэстний дунд бий болсон онцлог шинж.
  • Олон Улсын хэмжээний үйл ажиллагаанд шашин зарим улс орны хувьд онцгой үүрэг гүйцэтггэдэг.
  • Зарим улс оронд шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг.
  • Зан заншилд нөлөөлдөг.
  • Дэг журам барихад нөлөөлнө.
Ислам шашин бүхий улс орны онцлог шинж.
  • Шашны гүн гүнзгий нөлөө байдаг.
  • Соёл нь зан заншлаа хадгалж үлдсэн.
  • Архи, гахайн мах хэрэглэдэггүй.
  • Мөргөлийн цагийг чанд баримталдаг.
  • Эрс тэс ааштай. Элдэв үг яриагүй.
  • Гэр бүлийн нууцыг чанд хадгалдаг.
Ислам шашин бүхий улсуудад зорчих үед анхаарах зүйл:
  • Шашин төрийн хэмжээнд хүртэл үйлчилдэг.
  • Айлынд орохдоо заавал гутлаа тайлдаг.
  • Цаг сайн барьж, үүргээ сайн биелүүлдэг.
Гадаад орнуудад зорчих үед анхаарах зүйл:
  • хэл, шашин, ёс заншил, өдөр тутмын амьдралдаа баримталдаг дэг ёс
  • Цаг агаар. Хүмүүс хоорондын харилцаа.
  • Ямар хоол  голчлон иддэг.
Халуун дулаан орны бүс нутгийн онцлог шинж:
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг.
  • Агаарын даралт өндөр.
  • Янз бүрийн өвчин их.
  • Газар зүйн байрлалын хувьд далайтай хиллэдэг.
Дэлхийн улс орны хоол хүнсний ялгаа, шалтгаан:
  • Үндэсний ёс заншил.
  • Эрхэлж байгаа аж ахуй.
  • Байгалийн онцлог.
  • Нийгмийн байдал.
  • Уур амьсгал.